Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Булган мебель”ХХК нь 2018 оноос хойш Мебель тавилга үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр үүсгэн байгуулагдаж, эдүгээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тавилга үйлдвэрлэлээр туршлагажсан бүтээлч баг хамт олон юм.
Манай компани нь захиалга дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тавилгандаа олон улсын /Е1,Е0/ стандартыг хангасан хүний биед хор нөлөөгүй Солонгос, Орос, Хятад ,Австри зэрэг үлс орнуудын материал ашиглан бүх төрлийн тавилга үйлдвэрлэж байна. Он цаг хувьсан өөрчлөгдөхийн хэрээр шинийг эрэлхийлэн, чанарыг эрхэмлэн, өнгө, загвар, материалын сонголт, дизайн, техник технологио цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэн чанарын өндөр түвшинд захиалагч хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн ажилладаг чадварлаг хамт олон танд үйлчлэх болно.